Цаг үеийн мэдээ

“Будапешт-2021” ДАШТ, “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлсэн Т.Энхцэцэг оны шилдэг шүүгчээр шалгарлаа. 

Олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй бол Т.Энхцэцэгийн юм. Тэрбээр дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын дэвжээнээ шүүх эрхээ авсан юм. Түүний намтрыг МҮОХ-ны албан ёсны эх сурвалжаас хүргэж байна.

“Төрбатын Энхцэцэг

Төрсөн огноо: 1983.11.27 /38 настай/

Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпийн зэрэглэлийн шүүгч

2017 он Унгар Будапешт дэлхийн аварга,

2018 он Азарбайжан Баку дэлхийн аварга

2019 он Япон Токио дэхийн аварга

2021 он Унгар Будапешт дэлхийн аварга

2017 оны Морокко Маракеш Үнэмлэхүй жингийн дэлхийн аварга,

4 удаа багийн дэлхийн аварга, 2 удаагийн залуучуудын дэлхийн аварга, 1 удаа өсвөрийн дэлхийн аварга, 2 удаа Азийн аварга, 30 гаруй гран при, гранд слам, масерс цуврал тэмцээнүүдийг дэнсэлсэн IJF-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж буй шүүгч” гэсэн байна.

Таны сурталчилгаа