Цаг үеийн мэдээ

"Бөртэ чоно 2021" наадам үргэлжилж байна. 2021 оны Спортын шилдэг залуу тамирчин Д.Отгонжаргал /Чөлөөт бөх/ шалгарлаа.

2021 оны аравдугаар сарын 7-ны өдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулж, дэлхийн медальтан болсон юм.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг 10:0 оноогоор цэвэр ялж байсан билээ. 

Ингэснээр Д.Отгонжаргал Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болов. Тэрбээр 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт тамирчин юм.

 

Таны сурталчилгаа