Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар энэ оны 4-р сараас томилогдон ажиллаж цар тахлын хүнд цаг үед ДАШТ-2022 болон ААШТ-2023 оны урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатуудад цахимаар сургуулилтыг хийлгэн амжилттай оролцсон билээ.

Түүнд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар хүлээн авч уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

Япон мэргэжилтэн Масэ Шүичи дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас тус ажилаа өгч байгаа билээ.Тэрбээр Монгол улсад цөөн хоногийн хугацаанд ирж МХБХ-ны клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Таны сурталчилгаа