Хөвсгөл Центр компани Алтан дуулга компанитай хамтарч өнгөрсөн хавар анх удаа 23 га-д вандуй тариалсан байна. Энэ намар нийт 5 тонныг хураан авчээ. “Энэ жилийн хувьд туршилтын журмаар тарьсан бөгөөд Хөвсгөл нутгийн хөрсөнд ургах боломжтой гэдгийг нотоллоо. Цаашид вандуйг их хэмжээгээр тариалах болно” хэмээн Хөвсгөл Центр ХХК-ийн захирал П.Отгон-Очир хэллээ.
Вандуй нь уургаар баялаг төдийгүй тэжээллэг чанараараа хонины махтай ижил. Тэд тариалсан вандуйгаа гүн хөлдөлтийн аргаар хөлдөөж зах зээлд нийлүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө