Туркийн Истанбул хотод болсон пара таeквондогийн ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 250 тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг алт, хүрэл мeдалийг хүртсэн юм. Энэ жил 30 жилийн ой нь тохиож буй Монголын таeквондогийн холбооны хамт олон пара таeквондогийн ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч, албаны багийг хүндэтгэн угтан авчээ.