Цаг үеийн мэдээ

Камбожийн Такео мужийн Трамвайн Чак тосгоны иргэдэд туслах зорилгоор жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хүртээмжтэй зах зээлийг (AIMS) хурдасгах чиглэлээр Хатан хааны засгийн газар болон Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан хамтран ажилладаг. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр борлуулах, ченжүүдийн тоог цөөлж, худалдаачинтай гэрээ байгуулж, тариаланчдад түүхий эдийг боломжийн үнээр хангах гэх зэрэг боломжийг олгодогт тул AIMS төсөлд хамрагдаж амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүс баяртай байгаагаа илэрхийлэв. Уламжлалт газар тариалан эрхлэхэд олон жилийг зарцуулсан ч ургац хураалт нь тохиромжгүй мэт санагдсан тул AIMS төсөлд хамрагдаж, орчин үеийн газар тариалан эрхлэх шаардлагатай болсон гэдгийг хүмүүс онцолж байв.

Фермер Инг Ноп: "Цэвэр хүлэмжид 12 сарын турш тасралтгүй ногоо тариалах, аюулгүй бордоо сонгох, хэрэглэх, үр сонгох, тарих хөрс бэлтгэх, болон хүнсний ногооны арчилгаа гэх зэрэг маш чухал зүйлийг AIMS төсөл  надад зааж өгсөн.

Би энэ төслийг мэдэхээс өмнө тариалангийн талбайдаа химийн бордоо хэтрүүлэн хэрэглэснээс болж аюултай ногоо тарьж, улмаар хэрэглэгчдэд суулгалт үүсгэсэн. Дээрээс нь химийн бодисоос болж гэрийн маань орчин өмхий болж, түүнээс болж гэр бүлийн маань эрүүл мэнд муудсан. Химийн бордоо түрхсэн хөрс бараг л сүйдсэн. Хүлэмжийн тариалалтад шилжсэнээс хойш хүнсний ногоондоо химийн бордоо хэрэглэхээ болисон, зөвхөн тахианы бууцаар хийсэн байгалийн бордоо хэрэглэсэн учраас хэрэглэгчдэд аюулгүй. 

AIMS элссэнээс хойш энэ төсөл миний гэр бүлийн амьдралыг өөрчилсөн, учир нь би өмнө жилд гуравхан удаа ургац авдаг, нэг удаад ердөө 1000 доллар олдог байсан. Одоо 12 сарын турш тасралтгүй ургах боломжтой болсон, тэгэхээр миний орлого өндөр болсон"

Тариаланч, нөхөрлөлийн ахлагч Ун Оур: "Хүлэмжинд хүнсний ногоо тариалах арга нь маш өвөрмөц бөгөөд тариалалт, бордоо ашиглах, ургамалын дулааныг хадгалах, бороо орох эрсдэлээс зайлсхийхэд хялбар бөгөөд бүх бэрхшээлийг бараг 99% бууруулдаг. Бид өдөр бүр ургацаа хурааж, жилийн турш хурааж авах боломжтой учраас хүлэмжинд хүнсний ногоо тариалснаар орлого маш өндөр болсон. Бидэнд ногоо тарих хангалттай хугацаа бий"

Такеов мужид байрладаг AIMS төслийн хувийн хөрөнгө оруулалтын зөвлөх Са Самнанг: "AIMS төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18 аймагт чиглэсэн. AIMS төсөл нь хөдөө аж ахуйгаар дамжуулан жижиг тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

AIMS төсөл нь тариаланчдад бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулж, хэрэглэгчдэд аюулгүй хүнсний ногоог хямд үнээр худалдан авахад нь тусалдаг. Иймд хүнсний ногооны маркетингийн хувьд хүнсний ногоог нэг ченжээр зах зээлд нийлүүлбэл тэр ченжээс авах үнэ нь өндөр байдаг. Тариаланчдын бүтээгдэхүүнийг олон ченжүүдээр дамжуулан зах зээлд борлуулж, хямд үнээр хэрэглэгчдэд өгөх нь AIMS төслийн зорилт юм” гэлээ.

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа