Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/710 захирамжаар Ардын хувьсгалын 100 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд цол чимэг олгож аймгийн Засаг дарга М.Идэрбат гардууллаа. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо давж түрүүлсэн Асгат сумын харьяат “Аймгийн арслан” Чулуунтөмөр овогтой Энхмөнхөд “Аймгийн хурц арслан чимэг, зургаа давж үзүүрлэсэн Уулбаян сумын харьяат “Аймгийн харцага” Балтмөнх овогтой Бадамдоржид “Аймгийн заан” цол, тав давсан Онгон сумын харьяат “Сумын заан” Жамъян овогтой Нэргүйд “Аймгийн начин” цол, тав давсан “Аймгийн өсөх идэр начин” Эрдэнэцагаан сумын харьяат Сарангэрэл овогтой Буянсүрэнд “Зоригт” чимэг тус тус олголоо.

Таны сурталчилгаа