Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарын бичгийн дарга Б.Батгэрэл нар Улаанбаатар хот дахь ОХУ-ын Тройцкий сүмд байрлах ОХУ, Монголын хүүхэд залуучуудын бэлтгэлийн Спорт цогцолборт Жүдо бөхийн иж бүрэн татами буюу дэвжээ, 20 ширхэг жүдо бөхийн кимоног бэлэглэлээ. Энэхүү татами, кимоног тус сүмийн ширээт лам Антоний Гүсев болон Олон улсын “Тэргүүн” жүдо академын ерөнхий дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл нарт хүлээлгэн өгөв.