Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Японы үндэсний Олимпын хорооноос (Хакүхо ) Магаки багшид  Олимпын нээлтийн төв бамбар асаах үйл ажилгаанд оролцох байсан боловч корона вирүс болон бусад бэрхшээлээс болон оролцуулж чадаагүйд уучлал хүсч, тухайн үед өмсөж хэрэглэх байсан хэрэгслэлийг гардуулах ёслол боллоо. 

Ёслолд “Токио-2020” зохион байгуулах хорооны өмнөх ерөнхийлөгч ноён Ёширо Мори: 64 оны Токио олимпд Хакүхогийн аав оролцож байсныг бид сайн мэднэ,

Тэр утгаараа ч тэр түүх соёлоо бодсон ч тэр би олон жил Хакүхо аваргыг олимпын тавцан дээр байхаар олон жил төсөөлж ирсэн боловч олон бэрхшээлээс болж энэ мөрөөдөл минь биелэлээ олсонгүй.

Гэвч бид спортоор  дамжуулан Монгол Япон 2 улсын хооронд олон сайхан зүйлс хийхэд бэлэн байна гэж Мори гуай хэллээ.

Энэ ажиллагаанд:

“Токио-2020” зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хатагтай Сейко Хашимото Японы үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Ясүхиро Ямашита “Токио-2020” зохион байгуулах хорооны өмнөх ерөнхийлөгч ноён Ёширо Мори нар оролцлоо.

Таны сурталчилгаа