Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 46 багийн 460 гаруй тамирчид оролцож байна.
Монголын волейболын холбоо, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн 12 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд үргэлжилнэ.