Өмнөд Солонгосын BTS хамтлагийн 3 гишүүн коронавирусийн халдвар авсан талаар хамтлагийн менежмэнтийн агентлаг мэдээллээ.
Баасан гарагт тус хамтлагийн гишүүн Сүга халдвар авсан нь тогтоогдсон ба Бямба гарагийн орой RM болон Жин нар халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ.
Гурван гишүүн бүгд энэ 8 сард вакцины хоёр дахь тундаа хамрагджээ.
Эх сурвалж: Associated Press