Булган аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдсон спортын мастер Д.Түмэндамба агсны нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн “Олон хотын боксын аварга” шалгаруулах тэмцээн Булган аймгийн Бугат суманд 12 сарын 21-26-ны өдрүүдэд зохиогдлоо. Тус тэмцээнд нийт 30 байгууллагын 300 орчим тамирчид оролцсоноос хилийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч багш, хошууч Ж.Еркинээр ахлуулсан 8 тамирчин гурван насны ангилалд өрсөлдөж 6 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр аварга болсон юм. Тамирчдын хувьд “Хилчин” спорт хорооны дэргэдэх боксын клубт хичээлэлдэг бөгөөд дасгалжуулагч багш, хошууч Ж.Еркин дээр 3-5 хичээллэж буй унаган шавь нар нь юм.