Монголын чөлөөт бөхийн холбооны түүх 60 жилийн ойн арга хэмжээ өчигдөр "Баянгол" зочид буудалд боллоо. Түүхт ойн арга хэмжээнд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцов. Монголын чөлөөт бөхийн холбооноос "Токио-2020" олимпын наадмын наадмын хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяад 10 сая төгрөг, "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Баатаржавын Шоовдор, Эрхэмбаярын Даваачимэг, Энхбатын Гантуяа, Долгоржавын Отгонжаргал нарт 5 сая, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү, Энхсайханы Дэлгэрмаа, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Батбаатарын Энхзул, хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл нар 2.5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгөв. МЧБХ-ны дээд шагнал "Ялалт" одонгоор гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат тамирчин Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнхүү нарыг шагнасан. Энэ үеэр зарим ахмад тамирчид, багш, дасгалжуулагчийг МҮОХ болон нийслэл хотын шагналаар шагнаж урамшуулав. нийслэлийн "Хангарьд" одонгоор Б.Санжаа, Ц.Сэрээтэрийг, Нийслэлийн хүндэт тэмдгээр Ч.Гочоосүрэн, М.Лувсан-Иш, Д.Ганцагаан, П.Сумъяа, П.Ганболд, Т.Батчулуун, Л.Ням, Ш.Рагчаа, Б.Жавхлантөгс, А.Цэдэнсодномыг, МҮОХ-ны "Алтан очир" одонгоор Ч.Чойнхор, Ло.Энхбаяр, Л.Бадарч, Х.Амараа, "Олимпийн алдар" одонгоор Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Бор, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, О.Цэрэнбатаа нарыг шагналаа.
Гэрэл зургийг П.Баатарзоригт (Шүтээн Монгол студи)