Өнөөдөр Биеийн Тамир Спортын Улсын Хорооны дарга Ц.Шаравжамц Монголын Үндэсний Спортын Хорооны Ерөнхийлөгч Ц.Магалжав нар "ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсад үндэсний бахархал төлөвшүүлж, үндэсний уламжлалт спортуудыг түгээн дэлгэрүүлэх, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд суурилсан нээлттэй, уян хатан, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорилоо.
Үүний дагуу допингийн эсрэг хатуу тэмцэх, нэгдсэн бодлого, чиглэл баримтлаж "Допингийн үндэсний журам" -г 2022 оны 1-р улиралд багтаан Засгийн газраар батлуулах, "Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль"-д хоёр байгууллагын оролцоог бий болгох, 2022 онд болох Үндэсний Спортын VII Их наадмыг МҮСХороо зохион байгуулах зэрэг олон асуудлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
(Жич: Монголын Үндэсний Спортын Хороо нь одоогоор нийт 32,000 орчим гишүүнтэй үндэсний спортын 16 холбооны нэгдсэн төв байгууллага болно.)