2021 оны 8-сарын 2-13-ны хооронд Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдсан футзалын шигшээ багийн тоглогчид он солигдохоос өмнө сертификатаа гардан авлаа.
Шигшээ багийн тоглогчдын мэдлэгийг нэмэгдүүлж, цаашдаа ирээдүйн залуу дасгалжуулагчдыг бэлтгэх, МХБХ-ны зэрэглэлтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой зохиогдсон уг сургалтад 16 тоглогч хамрагдсан юм.
Сургалтыг Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагчид болох С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулсан.
Хүндэтгэх шалтгааны улмаас футзалын дасгалжуулагчийн 1-р зэрэглэл авсан тоглогчдоос дөрөв нь сертификатаа авлаа. Улсынхаа нэрийг төлөөлсөн шилдэг тоглогч байхаас гадна дасгалжуулагчийн зэрэглэл хүртсэн футзалын шигшээ багийн тоглогчдод баяр хүргэе.