Цаг үеийн мэдээ

Уншигч, үзэгч та бүхэнд шинэхэн 2022 оны мэнд хүргэе. Энэ оны өрнийн зурхайн ордуудын төлвийг хүргэж байна.

ХОНЬ: Мөнгө санхүү, ажил мэргэжлийн амжилт, хөгжил дэвшил, өсөж дэвжих гээд дандаа сайхан “сэдвүүд”-ийг хөндсөн жил болно. Энэ хугацаанд ихэнх Хонинынхон өөрсдийн алс ирээдүйн бат бөх суурийг тавьж, хөгжил цэцэглэлтийн шинэ түвшинд хүрэх боломжтой болно. Хэрэв өнгөрсөн хоёр жилд аз хийморь чинь доройтож унасан бол одоо шинэ ондоо таны бүх хичээл зүтгэл амжилтад хүрэх болно.

Оны эхээр, тодруулбал яг одооноос л таны санхүүгийн байдал сайжирч, ажил мэргэжлийн хувьд дээшлэх төлөв аль хэдийн ажиглагдаж эхэлнэ. Хавраас авхуулаад он дуустал бүтэн жилийн турш амжилтын давлагаа дээр хөвнө. Гэсэн ч, та шаргуу ажиллах хэрэгтэй. Харин хайр дурлалын асуудлаа шийдэх асуудлыг хоёрдугаар сарын дунд хүртэл хойшлуулаарай. Гуравдугаар сард та мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой томоохон төслүүд, чухал хэлэлцээрүүд болон бусад арга хэмжээг төлөвлөх боломжтой.

Дөрөвдүгээр сарын эхээр та хүсэл мөрөөдлөө биелүүлэх, төлөвлөгөө гаргах, оюун санааныхаа хөгжилд хувь нэмэр оруулж, өөрт зориулсан сургалтыг эхлүүлэх эсвэл оршин суугаа газраа өөрчлөх боломжтой. Хаврын дунд үеэс аравдугаар сарын эцэс хүртэл карьерын өсөлт, өөрийгөө илэрхийлэх, статусаа дээшлүүлэх хамгийн таатай үе үргэлжлэх болно. Та өөрийн нөөц бололцоогоо нээж, удаан төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болно. Энэ хугацаанд та ажлаа солих, цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлт гаргах, бизнесээ эхлүүлэх, орлогын нэмэлт эх үүсвэр хайх боломжтой.

Санхүүгийн “сэдэв” бүтэн жилийн турш идэвхтэй “сэдэв” байх болно. Энэ нь муу утгаараа биш шүү. Өв залгамжлал, зээл, бусад мөнгөний эх үүсвэр ч гарч ирэх боломжтой. Та төсөлдөө хөрөнгө оруулах, гэрээ хэлцэл хийх, шинэ шийдлүүдийг олоход анхаарлаа хандуулах хэрэгтэй болно. Намар танд маш их хэлэлцээр, бизнес аяллуудыг авчрах болно. Санхүүгийн өрсөлдөөн дунд харин хувийн амьдралаа бүү умартаарай. Учир нь, намар бол романтик харилцааг хөгжүүлж, харилцаа холбоо, бүр цаашлаад гэрлэлтээ ч бэхжүүлээд авах таатай үе шүү. Хайрын “фронт” дахь шинэ ялалтууд ч гарахыг үгүйсгэхгүй. Энэ үе мөн бизнесийн харилцаа холбоо тогтооход ч таатай үе. Зүрхний цохилтоо нэмэгдүүлэхээс аль болох зайлсхийж, эрүүл мэндээ хянахаа бүү мартаарай.

ҮХЭР: Хувийн харилцаа, анд нөхөрлөл, хайр дурлал, ажил хэрг, бизнесийн харилцаа зэрэг бүх төрлийн харилцаанд амжилтаар бялхана.  Шинэ он эерэг байх хэдий ч тогтворгүй байна. Өвлийн эхэн ба намрын сүүлээр амьдралын янз бүрийн салбарт богино хугацааны хүндрэл үүсэж болно. Нэгдүгээр сарын дунд хүртэл ажил, бизнестээ завгүй өдрүүдийг өнгөрүүлж, эерэг өөрчлөлтийн замаа “цэвэрлэх” нь зүйтэй.

Харин сарын сүүлчээс шинэ танилууд, мөн хамтрагч, ойр дотны хүмүүс, гэр бүлийн нөхцөл байдал өөрчлөгдөх таатай үе эхэлнэ. Жилийн эхний хагаст хайр дурлалтайгаа учирч магадгүй. Гуравдугаар сараас өмнө та бичиг баримт бүрдүүлэх, виз авах, гадаадын түншүүдтэй харилцах гээд “гадаад” асуудлаа шийдвэрлэх боломжтой.

Гуравдугаар сарын эхээр өөрчлөлт боловсрол, нэр хүнд, олон улсын харилцаанд нөлөөлж болзошгүй. Дөрөвдүгээр сарын эхний хагаст та хичээл зүтгэлийнхээ үр дүнг харж, түүнийхээ шан харамжийг хүртэх болно. Хаврын дунд үеэс аравдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд та хүсээгүй “ачаа” хүндрэлүүдээсээ ангижрах эсвэл очихыг хүсэж байсан газартаа очих болно. Өөрөөр хэлбэл, та өөр хот руу, бүр өөр улс руу ч нүүх боломжтой. Ингэснээр та өөрийн давуу талаа илүү сайн судлах боломж бүрдэнэ. Жилийн дотор та мэргэжлийн салбарт өөрийгөө тодорхойлж, чухам аль чиглэлд хөдөлж байгаагаа ойлгох болно. Энэ бол чухал шийдвэр гаргах цаг хугацаа.

Тэр тусмаа хувийн харилцаандаа. Ажил мэргэжил, бизнесийн үйл явцдаа та урт хугацаанд өөрийн ажиллах үндэс сууриа тавьж чадна. Дөрөвдүгээр сарын сүүлээс долдугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд санхүүгийн асуудал идэвхтэй сөхөгдөнө: та ажлаа аюул эрсдэлгүйгээр сольж, зээл авч, хадгаламж хуримтлуулж, үл хөдлөх хөрөнгө олж авах, их хэмжээний худалдан авалт хийх боломжтой. Дөрөвдүгээр сарын сүүлч, мөн арваннэгдүгээр сарын эхээр буюу од гаригийн хиртэлтийн үеэр танд гэнэтийн зүйл, өвөрмөц давхцал, эрс өөрчлөлтүүд тохиолдож болно. Оны төгсгөл нь шинэ эхлэл, үнэт зүйлсийг дахин үнэлэх таатай үе байх болно. Өнгөрсөнд бүү амьдар, урагш тэмүүл, тууштай бай, шийдэмгий бай гэсэн уриа танд тусална.

ИХЭР: Өгсөлттэй, уналттай жил байх болно. Мэргэжлийн салбарт хэцүү боловч нэлээд ирээдүйтэй, суралцахад таатай жил. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй, эргэлзээтэй гүйлгээнээс аль болох хол байх хэрэгтэй. Жилийг өөрийгөө ухамсарлах, оюун санааны өсөлттэй байхад зориулаарай. Мөн мэдээж эрүүл мэнддээ анхаар. Энэ нь бие махбодийн болон оюун санааны аль алинд нь анхаар гэсэн үг.

Гэр бүлийн харилцаанд анхаарлаа хандуулж, харилцаа холбоогоо улам бэхжүүл.Нэгдүгээр сард ажил, бизнес гээд завгүй байж, хувийн амьдралаа түр хойш нь тавиарай. Гуравдугаар сарын эхээр мэргэжлийн салбарт хэлэлцээр хийх, уулзалт хийх болон бусад чухал үйл явдлуудыг төлөвлөх боломжтой. Дөрөвдүгээр сарын дундаас аравдугаар сарын сүүл хүртэл чухал хүмүүстэй харилцаа холбоо тогтоох таатай үе ирнэ. Хэрэв та адал явдалд дурлахгүй,  мөнгөө эрсдэлд оруулахгүй л бол энэ үеэр санхүүгийн байдлаа сайжруулах боломж гарч ирнэ. Тавдугаар сарын эхнээс долдугаар сарын эхээр та амрах цаг гаргаж, амрах хэрэгтэй. Энэ үед ажил гацах бөгөөд тодорхой бэрхшээлүүд ч гарч болзошгүй.

Чухал асуудал, хэлэлцээрээс хол бай. Энэ хугацаанд найдвартай түншүүдийн дэмжлэгийг аваарай. Долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр өнгөрсөн үеийн ачаанаас өөрийгөө чөлөөлж, өөрчлөлт рүү алхах боломж олдоно. Хуучин хийж дуусгаагүй, санааг тань зовоосон ажлаа гүйцээх шаардлагатай болно. Жилийн хоёрдугаар хагаст та бизнесээ хөгжүүлэх, аялах, сургалт боловсролын хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөж болно. Жилийн туршид бэрхшээлийн тоог багасгахын тулд эрсдэлтэй алхам бага хийхийг хичээх хэрэгтэй. Мэхлэгдэх, залилуулах, бодож төлөвлөөгүй яаруу сандруу үйлдэл гаргах магадлалтай. 2022 онд нандин хүслээ биелүүлэх сайхан боломж гарч ирнэ.

МЭЛХИЙ: Өөрчлөлт шинэчлэлтийн үе байх болно. Айдсаа даван туулж чадна. Оны эхээр аль хэдийн хайр дурлал, харилцаа холбоо тань олны анхаарлын төвд байх болно. 2021 оны сүүлээс 2022 оны гуравдугаар сарын эхэн үе хүртэл гэр бүлийн байдлаа өөрчлөх /гэрлэлт эсхүл салалт, өмч хуваах/, гэр бүлийн үнэ цэнийг өөрчлөхөд тохиромжтой. Мөн энэ үед од эрхэс үр удмаа үлдээхийг мөрөөссөн Мэлхийнхэнд туслах болно.

Нэгдүгээр сарын сүүлчээс харилцаа холбооны үе ирнэ. Харилцаа холбоо, интернет блог, олон нийтийн чиглэлээр бизнес нээх, хөгжүүлэхэд тохиромжтой цаг байх болно. Дөрөвдүгээр сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр од гаригийн хиртэх үеэр танд гэнэтийн бэлэг ирэх ба төлөвлөгөөнд тань өөрчлөлт орох боловч эерэг шинж чанартай байх болно. Гуравдугаар сарын эхээр та чухал хэргүүдийг төлөвлөж, хууль эрх зүйн асуудлаа ч шийдвэрлэх боломжтой. Үүнээс сайн үр дүн гарах болно. Энэ нь бас таны хувийн амьдралд өөрчлөлт гарах үе гэдгийг сануулъя. Таны амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлээ үндсээр нь өөрчлөх тийм хүнтэй уулзах болно.

Мөн энэ үе танд хамааралгүй, хэцүү харилцаанаас салахад таатай байна. Дөрөвдүгээр сарын дундуур олон жилийн хүсэл тань биелж магадгүй. Оны эхнээс тавдугаар сарын дунд үе, мөн аравдугаар сарын сүүлчээс оны эцэс хүртэлх хугацаанд хилийн чанадтай холбоотой хэргүүдээ шийдвэрлэхэд амжилттай байх болно. Хэрэв та цагаачлах, өөр улсад ажиллах, аялах, виз авах талаар бодож төлөвлөсөн бол энэ хугацаанд төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй.

Тавдугаар сарын дундаас арвадугаар сарын сүүл хүртэл од эрхэс танд өөрийгөө илэрхийлэх, карьераа хөгжүүлэх, өргөжүүлэхэд тань таатай нөлөөлнө. Наймдугаар сарын сүүлчээс оны эцэс хүртэл амьдралын хэв маягаа өөрчилж, таныг “доош нь татсан” бүх зүйлээс ангижрах үе ирнэ. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Жилийн дундуур тусламж авах хэрэг гарна. Амьдралын янз бүрийн салбарт түр зуурын хүндрэл бэрхшээл гарч болзошгүй.

АРСЛАН: 2022 онд Арслангийн ордныхны амьдрал мэргэжлийн салбарт болон харилцаанд өөрчлөлттэй байх болно. Хийх ажил ихтэй байх боловч гишгэсэн мөр бүр тань аз дагуулна. Шинэ он гэрлэлт эсвэл хамтрагчтайгаа бат бэх харилцаанд амжилттай байх болно. Нэгдүгээр сард ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Гэсэн ч, шинэ төслүүд барьж авах хэрэггүй. Бизнесийн хувьд бэрхшээл гарч болзошгүй тул та энэ үеийг өнгөрөөх хэрэгтэй.

Эрүүл мэнддээ анхаарал тавих нь дээр амьдралын хэв маяг, хоолны дэглэмээ эргэн харж, өөртөө анхаарал тавиарай. Нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн карьер, өсөлт хөгжилт, урт хугацааны төлөвлөлт, стратегийн зорилгод хүрэх цаг ирнэ. Та зүгээр л чухал шийдвэр гаргах боломжтой болно. Энэ нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх эсхүл оршин суугаа газраа өөрчлөхтэй холбоотой байж болно. Хоёрдугаар сарын дунд үе бол хувийн амьдралаа сайжруулахад тохиромжтой.

Гуравдугаар сарын эхээр бие махбодийн үйл ажиллагааг сайжруулах ажил төлөвлө, тэгвэл дөрөвдүгээр сарын дундуур таны бие тань танд “талархах” болно. Од гаригийн хиртэлтийн үеэр өөрийгөө ойлгож, чухал асуултуудад хариулт авахад тань тусална. Дөрөвдүгээр сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр олон жил хүлээсэн асуудлуудаа шийдвэрлэхэд тань түлхэц болох өөрчлөлтүүд хүлээж байна. Тавдугаар сарын дунд, аравдугаар сарын сүүлчээр нүүдэл суудал хийх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, гэр бүл дэх өөрчлөлт, оршин суухтай холбоотой асуудлууд гарах магадлал өндөр байна.

Тавдугаар сарын дунд үеэс намрын сүүл хүртэлх хугацаа амжилт дагуулна. Энэ үед хүсэл биелэх, удаан хүлээсэн аяллаа хийх, шинэ нээлт гаргах, ололт амжилт гарах боломжтой. Наймдугаар сарын эхээр азтай тохиолдлын суурин дээр эрс өөрчлөлт гарч болзошгүй. Наймдугаар сараас эхлэн оны эцэс хүртэл төсөл дээр хамтран ажиллах, багаар идэвхтэй ажиллах, арга хэмжээ зохион байгуулах, найз нөхөдтэйгөө харилцах боломжтой болно. Интернетийн чиглэлээр ажиллах нь ашигтай байх болно.

ОХИН: Охины ордныхны хувьд хувийн болон гэр бүлийн амьдралд чухал өөрчлөлтүүд хүлээж байна. Гэрлэлт эсхүл салалт, гэр бүлийн гишүүн нэмэгдэх магадлалтай. Шинэ танил тал, шинэ харилцаа холбоо үүсэх боломжтой. Шинэ он ажил мэргэжил, байр суурь, гэр бүлд томоохон өөрчлөлт дагуулсан жил байх болно.

Нэгдүгээр сарын эцэс хүртэл од эрхэс шинэ бизнес эхлүүлэх мөн гэрлэх харилцаа холбоо тогтоох хэрэггүй гэж зөвлөж байна. Гэсэн ч, нэгдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд хүртэл, мөн арваннэгдүгээр сард хувийн амьдралын асуудал урьд өмнө байгаагүйгээр идэвхтэй байх болно. Өөрчлөлтийг хүлээх хэрэгтэй гэсэн үг. Хоёр ба гуравдугаар сарын эхэн үе бол шинэ танилууд, романтик харилцаа, хайр дурлал, бүтээлч байдлын хувьд онцгой таатай үе байх болно. Гэр бүлийн харилцаа нь тогтвортой байгаа Охиныхны хувьд бизнесийн салбарт өөрчлөлт гарахыг хүлээгээрэй.

Энэ нь ашигтай гэрээ байгуулах, ирээдүйтэй түнштэй танилцах магадлал өндөр байна.  Дөрөвдүгээр сарын эхний хагас бол хүсэл биелсэн, бэлэг сэлттэй, ялалт дагуулсан, хууль эрх зүйн асуудлаа амжилттай шийдвэрлэсэн үе байх болно. Дөрөвдүгээр сарын сүүлээс долдугаар сарын эхэн хүртэл ажил, карьер, төлөвлөгөөндөө анхаарлаа төвлөрүүлсэн нь дээр шүү. Тавдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхээр мөнгө санхүүгийн хувьд өсөлт таныг хүлээж байна.

Энэ нь хөрөнгө оруулалт, зээл, өв залгамжлал, ивээн тэтгэгчийн тусламж, тэтгэлэг байж болно. 2022 онд тохиох од гаригийн хиртэлтийн үе бол шилжилт хөдөлгөөн, шинэ харилцаа холбоог авчрах болно. Дөрөвдүгээр сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр бизнес аялал, энгийн аялал хийхээс гадна шинэ зүйлд суралцах, гадаад хүмүүстэй харилцах, хил хязгаар, сэтгэлгээгээ тэлэх болно. Од гаригийн хиртэлт тавдугаар сарын дунд ба аравдугаар сарын сүүлээр аялал жуулчлалд тань эерэгээр нөлөөлнө: цагаачлах эсхүл гадаадад урт удаан аялал хийх боломжтой.

Мөн бичиг баримт бүрдүүлэх, хамаатан садантайгаа холбоо тогтоох боломжтой. Наймдугаар сарын сүүлээс эхлэн албан тушаал ахих, боловсрол эзэмших, зэрэг зиндаагаа дээшлүүлэх олон боломжууд гарч ирнэ. Амжилт нь сургалт боловсролын, хэвлэн нийтлэх, томоохон төслүүдтэй холбоотой байж болно. Олон Охины ордныхон үйл ажиллагааны талбараа өөрчлөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, дэглэм сахиж, бусдын үүрэх ёстой хариуцлагыг бүү үүр.  Эрүүл мэндийн бүрэн шинжилгээ хийлгэхэд таатай жил.

ЖИНЛҮҮР: 2022 он маш идэвхтэй байх ба санхүүгийн асуудалд түлхүү анхаарсан жил байна. Таны орлого, орлогын эх үүсвэр өөрчлөгдөнө. Жилийн эхний хагаст та ажил төрөлдөө л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Карьераа хөгжүүлэх, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, өөр түвшинд шилжих боломжтой. Жилийн хоёрдугаар хагаст нөхөрлөл, хайр дурлалын харилцаанд таатай байна.

Хувь ерөөлтэй уулзалтууд бий болж, гэр бүлийн гишүүн нэмэгдэх боломжтой. Аялал жуулчлал, шинэ зүйл сурах, ном зохиол туурвих, оюун санааны хувьд өсөж, бүр “багш”-тайгаа уулзахыг үгүйсгэхгүй. Нэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарын эхэн хүртэл нүүх, оршин суух газраа өөрчлөх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах асуудлуудтай тулгарч болно. Гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч болзошгүй.

Оны эхнээс тавдугаар сарын дунд үе хүртэл, мөн 11, 12  сард эхний төлөвлөгөө тань ажил байх болно. Мөн энэ хугацаанд эдгэрч, эрүүл мэндийн асуудлаа амжилттай шийдэж, муу зуршлаасаа ангижрах боломжтой. Хоёрдугаар сараас гуравдугаар сарын дунд үе хүртэл шинэ танилтай болно. Энэ бол хайрын харилцааны хувьд тод томруун үе. Гуравдугаар сарын эхний долоо хоногт өөрчлөлт, үнэ цэнийг дахин үнэлэх, ашиг олох эсхүл сайн орлоготой болох, хөрөнгө оруулалт таныг хүлээж байна. Хөрөнгө оруулалтаас зээл авч, орлого олох боломжтой. Дөрөвдүгээр сарын дундуур мөрөөдөл биелэх бүрэн боломжтой.

Ажил, бизнест амжилт ирж, аз одтой уулзалт, танилууд таныг хүлээж байна. Дөрөвдүгээр сарын сүүлээс долдугаар сарын эхэн хүртэл гадаад хүмүүстэй харилцах, гадаадад аялах, шинэ хэл сурах зэргийг ч үгүйсгэхгүй. 2022 оны од гаригийн хиртэлтийн үе бол Жинлүүрийнхний амьдралд санхүүгийн тал дээр эерэгээр нөлөөлнө. Дөрөвдүгээр сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр гэнэтийн бэлэг, цоо шинэ боломж бий болж, “проблем”-уудаа хурдан шийдэж чадна. Наймдугаар сарын эхээр гэнэтийн байдлаар мөнгө санхүүгийн хувьд өөрчлөгдөж, магадгүй өв залгамжлагч ч болж болно.

Ашиг орлого олж, өр төлбөрөөсөө чөлөөлөгдөх эсхүл ивээн тэтгэгчтэй болох боломж бүрдэнэ. Жилийн хоёрдугаар хагаст тавдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үе хүртэл харилцаа идэвхжиж эхэлнэ. Хувь ерөөлтэй уулзалтууд /түүний дотор бизнесийн шинж чанартай/ ирж, шинэ хайр дурлал үүсэх, цаашлаад хүүхэд төрүүлэх ч магадлалтай. Оны сүүлээр ажил, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх боломжтой. Тавдугаар сарын дундаас зургадугаар сарын эхэн хүртэл, мөн арваннэг, арванхоёрдугаар сард хэлэлцээр хийх, бичиг баримттай холбоотой асуудлаа шийдвэрлэх тань хойшлогдох болно. Энэ хугацаанд ямар нэг чухал зүйл төлөвлөх хэрэггүй.

ХИЛЭНЦ: Өөрийгөө хөгжүүлсэн, оюун санааны өсөлттэй, харилцаагаа өөрчилсөн, ажил хэрэгч, романтик жил байх болно. Та өөртөө илүү итгэлтэй болж, хүсэл зоригоо олж авах болно. Болзох, гэр бүл зохиох, бизнес эхлүүлэх, орчноо өөрчлөхөд таатай жил. Та өнгөрсөн үеийн ачааллаасаа өөрийгөө чөлөөлж, танд огт хамааралгүй болсон харилцаагаа гээх боломжтой болно.

Нэгдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд хүртэл, мөн арваннэг, арванхоёрдугаар сарууд бол харилцаа холбоо тогтоох, бүтээлч байх, романтик аялал хийх, хүүхдэдтэй болоход хамгийн тохиромжтой үе. Энэ үед та хоббигоо бизнес болгон хувиргаж болно. Гуравдугаар сарын эхээр чухал танил эсхүл тантай ижил бодолтой хүнтэй уулзах нь сайн өөрчлөлт рүү хөтөлж болзошгүй. Энэ нь суралцах, ур чадвар эзэмших, шилжилт хөдөлгөөн хийх, олон тооны харилцаа холбоо тогтооход тохиромжтой үе.

Дөрөвдүгээр сарын эхээр нандин хүсэл тань биелж, хувь ерөөлтэй уулзалтууд, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой. Тавдугаар сарын дундаас аравдугаар сарын сүүл хүртэл шаргуу ажиллах шаардлага тулгарна. Энэ үе бол ажил хайх, шинэ үйлчлүүлэгч олох, бизнесийн холбоо тогтооход тохиромжтой үе. Мөн энэ хугацаанд эрүүл мэнддээ анхаарч, дэглэм сахихад тохиромжтой. Од гариг хиртэлтийн үе бол Хилэнцийнхний хувьд харилцааны салбарт өөрчлөлт, шинэ харилцаа холбоог авчрах болно. Энэ нь гэрлэлт эсхүл салалт, хамтрагч эсхүл шинэ хайр дурлалтай учирч, уйдсан дургүй хүргэсэн ядаргаатай өмнөх харилцаануудаа тасалж, ойр орчноо өөрчлөх зэрэг байж болно.

Онцлох үйл явдлууд дөрөвдүгээр сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр, мөн тавдугаар сарын дунд, аравдугаар сарын сүүлээр өрнөнө.  Наймдугаар сарын эхээр одоо байгаа харилцаандаа өөрчлөлт оруулах хүсэл төрж магадгүй. Гэнэтийн уулзалт үүнд нөлөөлөх магадлалтай. Гадаадын иргэн эсхүл нөлөө бүхий хүнтэй харилцаа үүсгэж болзошгүй. Өөрчлөлт нь романтик байдал, нөхөрлөл эсхүл бизнесийн харилцаанд нөлөөлж болно. Санхүү тань наймдугаар сарын сүүлээр сайжирна. Энэ үед зээл, хөрөнгө оруулалтын орлого, ивээн тэтгэлэг авах боломжтой. Жилийн туршид таны эргэн тойронд олон хүмүүс хүрээлсээр байх болно. Энэ нь өрсөлдөөнийг улам хурцатгах боломжтой.

НУМ: Удаан хүлээсэн олон өөрчлөлтүүдийг авчрах болно. Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаа, харилцаатай холбоотой байх болно. Нэгдүгээр сар бол тайвширч болох сар боловч санхүү, гэрлэлтийн хувьд зарим хүндрэл үүсэх үе. Нэгдүгээр сарын сүүлээс эхлэн ажилд тань өөрчлөлт орно.

Ажлаас халагдах эсхүл шинэ албан тушаал, бизнес эхлүүлэх, удирдлага ч юм уу ажилтнууд өөрчлөгдөх зэрэг үүнд хамаарна. Ажлын хувьд шинэ түвшин рүү шилжих боломжтой. Мөн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх, муу зуршлаасаа салахад энэ үе тохиромжтой. Гуравдугаар сарын эхний долоо хоногт санхүүгийн томоохон орлого олох боломжтой. Ашиг орлого олох, өв залгамжлах, хөрөнгө оруулалтаас орлого олох зэрэг боломжууд бий болно. Дөрөвдүгээр сарын дундуур гэр бүл, гэр орон, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мөрөөдөл тань биелнэ.

Оны эхнээс тавдугаар сарын дунд үе хүртэл, мөн арваннэг, арванхоёрдугаар сард үл хөдлөх хөрөнгө худалдан авах, нүүх, бичиг баримт хүлээн авах магадлалтай. Зун, намрын улиралд бүтээлч байдал, хайр дурлалд амжилт хүлээж байна. Гэр бүлийн гишүүн нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Од гаригийн хиртэлтийн үе бол танд замаа сонгох, цаашдаа хаашаа явах, ардаа юу үлдээх, цаашид ямар хаалга нээхийг тань шийдэхэд тусална. Дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд хүртэл, аравдугаар сарын сүүлээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл тод томруун үйл явдлууд өрнөнө. Наймдугаар сарын эхэн үе бол гэнэтийн зүйлс, мэдээ, хувь ерөөлтэй үйл явдлууд өрнөж, шинэ төсөл эсхүл гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой үе. Өөрийн гэсэн бизнесээ нээх боломжтой. Наймдугаар сарын сүүлчээс оны эцэс хүртэл харилцааны салбарт эерэг өөрчлөлтүүд гарна. Энэ нь танилын хүрээ нэмэгдэж, хэлэлцээрийн тоо нэмэгдэхийг илтгэнэ.

МАТАР: Хайр дурлалтайгаа учирч, хүүхэдтэй болно. Матрынхан өөрийгөө ухамсарлах тал дээр түлхүү ажиллана. Санхүүгийн салбарт тогтвортой, бас тодорхой байдаг. Шинэ ондоо шан харамж авах боломж бий. Жилийн хоёрдугаар хагаст та ажлын төлөө зүтгэх хэрэгтэй болно. Нэгдүгээр сард одоогийн асуудалдаа анхаарч, хувийн амьдралаа түр цааш нь орхиорой.

Хоёрдугаар сараас оны эцэс хүртэл хайр дурлал, бүтээлч байдлын салбарт өөрчлөлт гарна. Илүү их баяр баясгалан, таашаал таны амьдралд орж ирнэ. Илүү найрсаг харилцаа тогтоох магадлалтай. Та ужгирсан хуучин хэлхээ холбооноос өөрийгөө чөлөөлөх болно. Гуравдугаар сарын эхээр их хэмжээний орлого олох магадлалтай. Дөрөвдүгээр сарын дундуур сургалт, гэрчилгээ авахтай холбоотой баяр хөөртэй үйл явдлууд тохиох боломжтой. Суралцах, ном зохиол бичиг цаасны ажилд амжилтанд хүрэх боломжтой. Тавдугаар сараас аравдугаар сарын эцэс хүртэл гэр бүлийн харилцаанд таатай үе.  

Гэр бүлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох магадлалтай. Энэ нь шинэ гишүүд нэмэгдэх, эсхүл гэрийн тэжээвэр амьтад авах магадлалтай гэсэн үг. Амьдрах орчин нөхцөл сайжрах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой. Бичиг баримт, виз, иргэний харьяаллын асуудлаа ч амжилттай шийдвэрлэнэ. Оршин суух газраа мөн өөрчлөх боломжтой. 2022 оны од гаригийн хиртэлтийн үе /дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд хүртэл, аравдугаар сарын сүүлээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл/ тод томруун үйл явдлууд өрнөнө. Энэ нь хайр дурлал, хүүхэд төрүүлэх, бизнес нээх зэрэг байж болно.

Гадаад хүн, нас ахимаг эсхүл түүнээс дээш статустай хүнтэй гэнэтийн харилцаа үүсч ч болно. Магадгүй ажлын байраа илүү ирээдүйтэй ажлаар сольж, хожим сайн орлоготой болох боломж бүрдэнэ. Наймдугаар сарын эхээр томоохон үйл явдал тохиох магадлалтай. Энэ нь гэнэтийн алдар нэр, бүтээлч байдлын гайхалтай амжилт, тэмцээнд ялах эсхүл сугалаанд хожих зэрэг байж болно. Харин наймдугаар сарын сүүлчээс таныг маш их ажил, амлалт хүлээх болно. Гэсэн ч, од эрхэс танд зөвхөн урагш зүтгэхийг зөвлөж байна. Оны эцэст тайван байж, түр зуур нам гүм байна. Энэ нь хүлээлгийн хугацаа байх болно. Эрүүл мэнддээ анхаарч, муу зуршлаасаа салаарай.

БУМБА: Гэр бүлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, өөрийгөө танин мэдэх, үнэт зүйлсийг дахин үнэлэхэд хувь нэмэртэй жил болно. Жилийн хоёр дахь хагаст хайр дурлал, романтик, бүтээлч байдлын үе байна. Нэгдүгээр сар бол гэрлэлтийн хувьд чимээгүй хэрнээ, азгүй үе юм. Гуравдугаар сар хүртэл хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе биш тул санхүүгийн асуудалд болгоомжтой хандахыг одод зөвлөж байна.

Та хэн нэгэнд туслах эсхүл мөнгө хандивлах хэрэгтэй байж магадгүй. Мөн энэ хугацаанд богино хугацааны нууц романс үүсэх магадлалтай.  Оршин суух газраа өөрчлөх, орон сууцны өргөтгөл хийх, засварын ажил эхлэх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжтой. Гуравдугаар сарын эхээр өнгөрсөн болон хүнд үүрэг хариуцлагаа орхих боломжтой. Гуравдугаар сараас дөрөвдүгээр сар бол өөрийгөө эмх цэгцтэй болгоход тохиромжтой үе. Дөрөвдүгээр сард ашиг орлого олж, бэлэг сэлт авах, худалдан авалт хийх, ажлын санал ирэх боломжтой.

Оны эхнээс тавдугаар сарын дунд үе хүртэл, мөн оны эцсээр санхүүгийн байдал, ашиг орлого эсхүл мөнгөний дэмжлэг сайжирна. Тавдугаар сараас аравдугаар сар хүртэл харилцаа холбоо сайжирч, ижил төстэй үзэл бодолтой хүмүүстэй танилцах үе байх болно. Аялал, алсын хараа, сургалт, ур чадвар эзэмших зэрэг  боломжууд үүнд багтана. Жилийн туршид мэргэжлийн салбарт тань өөрчлөлт гарч, амьдралын зорилго, статусаа өөрчлөнө. Од гаригийн хиртэлтийн үеэр /дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд хүртэл, аравдугаар сарын сүүлээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл/ гэнэтийн таатай үйл явдлууд тохиож, огцом эргэлтүүд бий болно.

Тухайлбал, байшингаа зарах, оршин суугаа газраа өөрчлөх гэх мэт өөрчлөлтүүд болно. Наймдугаар сарын эхээр шинэ боломжууд нээгдэнэ. Бичиг баримт, иргэншил авахад ахиц гарах болно. Аялал, бизнес аялал, амьдралын нөхцөл өөрчлөгдөх боломжтой. Наймдугаар сарын сүүлээс оны эцэс хүртэл хайр дурлал, романтик, бүтээлч байдлын салбарт өөрчлөлтүүд хүлээж байна. Гэр бүлийн гишүүн нэмэгдэж, хүүхдүүдийн тань гаргасан амжилтын улмаас баяр баясгалантай байх болно. Мөн өөрийн гэсэн бизнес эрхлэх боломж бий.

ЗАГАС: Азтай, хувь заяаны эзэд байна. Шинэ он амжилттай, өгөөмөр, тааламжтай гэнэтийн бэлгээр баялаг байх болно. Амьдралынх нь хамгийн аз жаргалтай жилүүдийн нэг. Бүх зүйл амархан бүтнэ. Нэгдүгээр сар бол тайван үе. Энэ сард чухал зүйл, тэр тусмаа гэрлэлт төлөвлөх хэрэггүй. Гуравдугаар сарын эхэн хүртэл нийгмийн идэвх буурч, явцуу хүрээнд цагийг өнгөрөөх болно.

Нэгдүгээр сараас тавдугаар сарын дунд үе хүртэл, мөн оны сүүлийн саруудад бизнест азтай байх болно. Хайр дурлал, харилцаанд амжилттай байж, гэр бүлийн гишүүн нэмэгдэх сайхан мэдээ таныг хүлээж байна. Гуравдугаар сарын эхээр өмнө нь хийж байсан ажил, хүчин чармайлтаас гайхалтай үр дүн хүлээж байгаарай. Санхүүгийн хувьд амжилт олно гэсэн үг. Дөрөвдүгээр сар маш амжилттай байх болно.

Мөрөөдөл, төлөвлөгөө тань биелж, боломжгүй мэт санагдаж байсан зүйлс биелнэ. Урам зориг танд ирнэ. Бүтээлч төслүүд, ном зохиол бичих, илтгэл тавих, дуулж хуурдах зэрэгт амжилт гаргана. Тавдугаар сараас аравдугаар сар хүртэл ашиг орлого тань нэмэгдэж, бэлэг сэлт, дэмжлэг авч, төсөлдөө хөрөнгө оруулалт, ивээн тэтгэгч олно. Өөрийгөө үнэлэх үнэлэмж ч нэмэгдэнэ. Илүү их ажил, илүү олон үйлчлүүлэгчид таныг хүлээж байна. Бизнес тань өргөжиж, та үнэ цэнийг олж авах боломжтой болно.

Од гаригийн хиртэлтийн үеэр /дөрөвдүгээр сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр/ гэнэтийн зүйл тохиолдож болно: чухал танилтай болох, онцлох уулзалтууд товлогдож, гэнэт нэр алдартай болох, үзэл бодол төстэй хүмүүстэй уулзах гэх мэт зүйлс болно. Олон шинэ харилцаа тогтоож, орчин тань ч өөрчлөгдөнө. Тав, аравдугаар сард аялах, гадаад руу нүүх, эсхүл иргэншил солих боломжтой. Наймдугаар сарын эхээр нээлт хийж, тод томруун өөрчлөлтүүд хүлээж байна. Наймдугаар сарын сүүлчээс гэр бүлийн асуудал эн тэргүүний асуудал болно. Засвар хийх, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ, нүүх зэрэг өөрчлөлт хийгдэнэ. Баримт бичигтэй холбоотой асуудлууд тань амжилттай шийдэгдэнэ. Хоёр улсад амьдрах боломж бүрдэж, аялж зугаална.

Таны сурталчилгаа