Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцөхийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Эдгээр шалтгаан нөхцөлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин найм, хогийн суваг зургаа, агуулах, барилга байгууламж тав,  орон сууцанд эд хогшил тав, гэр гурав, граж хоёр шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа. 

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихсэж гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. 

Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Таны сурталчилгаа