Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Санамсаргүй хийсэн буруу үйлдэл тань хүний эрхийг тодорхой хэмжээнд алдагдуулж байдгийг та мэдэх үү. “Миний эрхийг хэн ч хязгаарлах эрхгүй” гэх ойлголт бол муйхар. Хүний эрх энэ хоёр үгэнд асар их хүч агуулагдаж хүний оршин амьдрах баталгаа үнэ цэнийг тодорхойлогч болдог. Хүн бүхэн аж жаргалыг амар тайван амьдралыг өөрийн эрхээр эрх чөлөөтэй байхыг хүсдэг.
Хүн хоорондын харилцаанд нэг нэгнийхээ эрхэнд бүдүүлгээр хэрхэн халддаг талаар иргэдээс тодрууллаа.
Иргэн 1: Автобусанд эрхэнд халдах үйлдэл их байдаг. Би автобусанд суух ер нь дургүй болчихсон. Миний суудаг автобусанд гаж донтой ч гэх юм уу, сонин хүмүүс их таардаг. Нэг жишээ хэлэхэд, би найзуудынхаа хамт автобусанд явж байсан юм. Гэтэл нэг малгайтай цамцтай хүн орж ирээд хүн бүрээс мөнгө асуугаад яваад байсан. Над дээр ирээд миний нүүрэнд хүрсэн. Тэр бүр аймар муухай байсан. Мөн гадуур алхаж явахад ихэнх хүмүүс урд тамхи татаад алхдаг.
Иргэн 2: Хүмүүс гудмаар аягүй их тамхи татдаг. Тамхины утаа нь үнэртээд аягүй хэцүү байдаг. Тэгээд нус цэрээ хаях бол аймар шүү дээ. Ядаж хувцсанд наалдах вий гэж бодно шүү дээ, хүн. Миний эрхээр бусдын эрх хязгаарлагдана гэдэг шиг. Нэгэнт тийм үйлдэл хийчихсэн юм чинь гээд урдаас нь үг хэлж чадалгүй явуулчихдаг.
Иргэн 3: Электрон тамхи илүү их татдаг болчихсон. Сургуулийн орчинд дан ялангуяа. Хаана ч татаж болдог болохоор янжуур тамхинаас илүү хор хөнөөлтэй санагддаг. Амьсгалахад ч жаахан хэцүү болчхоод байна. Автобусанд ялангуяа тийм тохиолдол аягүй их гардаг. Хамаагүй биед хүрэхээс өгсүүлээд настай хүмүүс залуусын эрхэнд их халддаг. Суудал тавьж өг гэдэг ч юм уу.
“Бууриа ширхэг тэвнэ ч үлдээлгүй цэвэрлэдэг уламжлалтай ард түмэн”
Нэгнийхээ эрхийг автозам дээр ч хүндэтгэн ойлгож байх нь чухал. Эгнээ байраа буруу эзэлснээс болж, бүхэл бүтэн нэг эгнээ зам дээр зогсож буй иргэдийн эрхэнд та халдаж болно. Зүүн эргэх эгнээг таглаж зогсоод чигээрээ гарах өөрийн гэрлийг хүлээн зогсоход таны ард зогсох иргэдийн цаг хугацааг алдагдуулж, сэтгэлзүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн явган зорчигчдын эрхэнд энэ мэт байдлаар халдах нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл юм.
“Бүх нийт боловсролын төлөө” ИНҮЭ-ийн дэд зохицуулагч Я.Мөнгөнчимэг: -Монголчуудын хувьд эрт дээр үеэс дамжин ирсэн уламжлалаараа бусдад саад болохгүй байх гэдэг философитой ард түмэн. Бууриа ширхэг тэвнэ ч үлдээлгүй цэвэрлээд явдаг уламжлалтай. Сүүлийн үед суурьшмал иргэншилд шилжсэнтэй холбоотойгоор иргэн хоорондын харилцааг зохицуулах шаардлагатай болсон. Ийн хүний эрх гэх ойлголт болоод үүнийг дагасан дүрэм журам гарсан.
Хүн эрхээ мэдэж байж, хариуцлагаа ухамсарлана. Өөрийгөө ямар эрхтэй вэ гэдгээ мэдэхгүйгээр хүн хүн шиг байх, хүний дайтай амьдрах гэдэг ойлголт байхгүй. Эрхээ мэддэг байхад боловсрол чухал нөлөөтэй. Хүүхэд байхаас нь энэ талаарх мэдлэг ойлголтыг суулгаж байж, хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүсийг бий болгоно.
Gen Z: Тавиас дээш насныхан өөрийгөө бодсон хандлагатай байдаг
Хүний эрхийн сургагч багшаар суралцаж буй оюутнуудаас энэ талаар тодрууллаа.
Оюутан 1: Манай үеийнхний хувьд өөрийн хийх юм аа хийгээд, бусдадаа саад болохгүй, яршиг төвөг удахгүй байх нь наад захын хүний эрхийн мэдрэмж гэж хардаг. Ерөнхийдөө тавиас дээш насныхан байна. Хүн бүр л нийтийн тээвэрт явах эрхтэй. Гэтэл илүү давамгай байдал үүсгэж явах гээд байдаг. Энэ нь хүний эрхийн наад захын мэдрэмжгүй санагддаг. Жишээ нь, залуусыг ядрах ёсгүй мэтээр ярьдаг. Амгалан тайван зорчих эрхэнд халдаж байгаа үйлдэл. Уг нь нийтийн тээвэрт босож, эсвэл сууж явах эсэх нь хүний өөрийн эрх. Гэтэл ахимаг насныхан би сууж явах ёстой гэсэн өөрийгөө бодсон хандлага ажиглагддаг.
Оюутан 2: Утаа замын хөдөлгөөнөөс үүдэлтэй стресс энэ бүгд нь хүний амьд явах эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халддаг. Эрхээ эдлэх тал дээр тодорхой хэмжээний дутагдалтай зүйлс олон бий.
Оюутан 3: Социализмын үе болон шинэ үеийн ялгаанаас болоод хоёр үе хоорондоо маш их зөрчилддөг. Автобусанд явахад ч энэ зөрчил мэдрэгддэг. Алхам тутам л социализмын үеийн хүмүүс ингэлээ, өөрийнхөө амьдарч байсан нийгэмтэй харьцууллаа гэдэг. Магадгүй тэр үеийн хүмүүс дутуугийн мэдрэмжтэй, байхгүй гэсэн гачигдалд өссөн учраас магадгүй бидний хийж байгаа зарим зүйлс асуудалтай, яршиг төвөгтэй санагддаг байж магадгүй.
Үргэлжлэлийг:
Б.АМАРТҮВШИН
2024-12-16
Хөөрхий эмзэг турьхан даралт нь ихэсдэг зүрх нь савладаг нуруу хөл нь өвддөг залуучууд Z үеийнхэн минь автобусандаа суугаад л зорчиж бгаа шүү дээ ...эрүүл чийрэг урт настай хөл гар нуруу сайнтай ахмадууд зогсоод л явцгааж бгаа шдээ
ы
2024-12-16
Хэний төлөө ахимаг настай болчихсон юм чи? хөгшин лалараа уншаад юм ойлгодоггүй болтлоо зөнөчихсөн тэнэг новш
2024-12-16
Би ахмад настан. Гэхдээ нийтийн тээврээр зорчихдоо хэзээ ч бусдыг босгож суудаггүй, бусдад дараа болдоггүй. Зарим ахимаг хүмүүсээс болж залуучуудаар ад үзүүлмээргүй бна😪
ы
2024-12-16
Хэний төлөө ахимаг настай болчихсон юм чи? хөгшин лалараа уншаад юм ойлгодоггүй болтлоо зөнөчихсөн тэнэг новш
2024-12-16
Залуугаараа одохоор шийдсэн гар уу өөрөө
2024-12-16
Хөгшин настай хүмүүс ээ хүндэлж амьдар. Нийгэм тэднийг хөсөр хаясан учраас бухимдалтай бх нь зүй. Үнэндээ залуус бидний дунд ийм асуудал ярьсан жижиг гарууд нилээдгүй бий шүү. Тэдэнд хандаж хэлхэд давжаа биеийг чинь туниа муутай хөл чинь даахгүй бгаа бол групп д ороод гэртээ суу. Ядаж стресс багасна. Өөрсдийгөө толь нд хар. Үхэж бгаа амьсгаа өөдөөс чинь харна. Үхсэний чинь Z үе. Хахахаа...
2024-12-16
Залуугаараа одохоор шийдсэн гар уу өөрөө