Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт 39.200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 151 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл: 

- Хүний амь насыг хохироосон 5,

- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 67

- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3,

- Өмчлөх эрхийн эсрэг 52,

- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1,

- Хүрээлэн байгаа орчны эсрэг 2,

- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бусад төрөлд хамаарах 4 гэмт хэрэг байна.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 1946 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1507, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 29 хэргийг нөхөн илрүүлжээ.

Таны сурталчилгаа