Хятад улс Номхон далай дамнасан иж бүрэн дэвшилтэт түншлэлд (CPTPP) нэгдэж, дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй, хамгийн хүчирхэг эвсэл болох 11 гишүүнтэй худалдааны эвслээр дамжуулан эрх мэдлээ бэхжүүлэхийг хичээж байна. Хэдийгээр эвслийг "Хятадын эсрэг" хэмээн нэрлээд удаж байгаа ч гишүүн орнууд CPTP бол "бид үзэл бодол нэгтэй намуудыг нэгдэхийг уриалж буй нээлттэй, хүртээмжтэй хэлэлцээр" гэдгийг үргэлж баримталж ирсэн. Үүний нэгэн адил Хятад улс тодорхой бус сонирхолоо байнга илэрхийлдэг. Хятад улс хэд хэдэн улстай харилцах харилцаандаа өөрчлөлт оруулахаас нааш ХКНП-д элсэх магадлал багатайг Монголын судлаачид харж байна. Энэхүү гэрээ нь зах зээлд нэвтрэх эрх, ажилчдын эрх, төрийн худалдан авалтын хязгаарлалт зэрэг тарифын бууралтаас хамаагүй өндөр шаардлагыг тавьсан юм.
Судлаач Д. Бадмаараг: "Энэ оны 9-р сарын 16-нд Хятад улс Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт (CPTPP) нэгдэх хүсэлтээ албан ёсоор илгээсэн бөгөөд 11 гишүүнтэй худалдааны эвсэл "дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй, хамгийн эрч хүчтэй бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ жишиг"-ийг тогтоогоод байгаа юм. Тус хэлэлцээрийг Хятадын эсрэг чиглэсэн гэж урт хугацааны турш хардаж ирсэн боловч тухайн хэлэлцээрийг гишүүн орнууд нь номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн хэлэлцээр бол бүгдэд нээлттэй, хүртээмжтэй гэрээ бөгөөд бидэнтэй нэгдэх хүсэлтэй байгаа шаардлагад нийцсэн улс орнуудыг таатайгаар хүлээж авна гэдгээ баталсаар байгаа. 2020 оны 11-р сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад улс УТЗЗ-д элсэх асуудлыг "нааштай авч үзэх болно" гэж хэлсэн. Жил хүрэхгүй хугацааны дараа Бээжин гишүүнчлэлээ албан ёсоор зарласан байдаг"
Судлаач Т. Ням: "Төрийн өмчит шар хэвлэл болох Global Times-д болохоор Хятад улс Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт нэгдэж байгаа явдал нь Бээжин хотын хувьд дэлхийн худалдаа дахь өөрсдийн манлайллыг бататгаж байна гэж мэдэгдсэн байгаа юм. Гэхдээ бодит байдал дээр энэ нь арай илүү төвөгтэй байгаа юм. Учир нь уг хэлэлцээр нь өөрөө маш өндөр стандартуудыг баримталдаг. Жишээ нь: Хөдөлмөрлөх эрхийн тухай, төрийн худалдан авалтыг зохицуулах зохицуулалт зэрэг өндөр стандартууд байгаа юм.
Хятад улсын хувьд гэвэл яг энэ байдлаараа шинэчлэлийг эхлүүлэхгүй уг байдлаараа байгаад байх юм бол энэ хэлэлцээрт орох боломжгүй. Хятад гэлтгүй бусад Индонез, Филипин, Өмнөд Солонгос, Тайланд Тайвань зэрэг улсууд нэгдэх сонирхолтой байгаа. Судлаачдын үзэж байгаагаар Ши Жиньпин уг хэлэлцээр, холбоонд нэгдсэнээр АНУ-ын Байдены шинэ засгийн газартай эвлэрэх гэж байна уу эсвэл өөрсдийн ноёрхлыг бататгах гэж байна уу гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм байна"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг