Казахстанд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд Засгийн газраа огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан. Тэгвэл саяхан орон нутгийн “Kazinform” мэдээллийн сайтад Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон талаар мэдээллээ.
Казахстан Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газрыг огцруулах хүсэлтийг албан ёсоор хүлээн авсан байна. Улмаар Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Алихан Смайловыг томилжээ.