Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Өмнөд Чунчон мужид ковид 19-ийн Омикрон вирусийн 5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хоёр нь орон нутгийн халдвар болох нь тогтоогдсон бол Монгол улсаас ирсэн 1 хүн, АНУ-аас ирсэн 2 хүнээс илэрчээ. 

Монгол болон АНУ-аас ирсэн иргэдийн хувьд арванхоёрдугаар сарын 15, 25, 28-ны нислэгээр ирсэн хүмүүс гэж мэдээлжээ. Монгол Улсаас ирсэн иргэн нь арванхоёрдугаар сарын 31-нд омикроны халдвар авсан нь тогтоогдсон бол АНУ-аас ирсэн хоёр иргэн энэ сарын 2, 3-нд омикроноор халдварласан болох нь тогтоогдсон хэмээн БНСУ-ын news1.kr сайт мэдээллээ. 

https://www.news1.kr/articles/?4542807&fbclid=IwAR0ATTmcyXkK5tL6Ls0VIwHtdu5a3IZTu2BHjp4mf66IUA3L1bfNR6fRCas

Эх сурвалж: news1.kr 

 

Таны сурталчилгаа