Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Азийн Футзалын Цом" тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдаж өндөрлөлөө. Сугалаа ёсоор Монголын Футзалын Үндэсний шигшээ баг Япон, БНХАУ-ын шигшээ багуудтай Зүүн бүсийн А хэсэгт бичигдлээ.
Урьдчилсан шатны тоглолтууд 4 сарын 1-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд байршил хараахан тодорхой болоогүй байна.