Цаг үеийн мэдээ

Сумогийн ордны мүзейд Хакүхо үзэсгэлэн гарах болжээ. Башёгийн 15 өдрийн 5 дахь өдөр мүзейд ирсэн зочидтой чөлөөт ярилцлага хийхээр төлөвлөгджээ. 

Хакүхо Шоо нь Монгол улсын Улаанбаатарт төрсөн мэргэжлийн сүмо бөх юм. Жинхэнэ нэр нь Мөнхбатын Даваажаргал. 2007 оны 5 сарын 30-нд тэрээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх Ёкозүна болжээ.

Түүний аав нь Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.

https://www.facebook.com/photo/?fbid=322257186574762&set=a.189430363190779