Цаг үеийн мэдээ

Казахстаны томоохон гэмт бүлэглэлийн гишүүн  Дикий Арманыг бүлгийн гишүүдийн хамт Алматы хотоос баривчилжээ. Түүнийг үймээн, самуун өдөөсөн хэргээр Алматы хотын эрх баригчид болон гэмт бүлэглэлтэй тэмцэх газар хамтран саатуулсан байна.

Тэрээр Турк улсаас ирээд удаагүй байсан бөгөөд хүмүүсийн хэлж буйгаар "Арман жагсаалыг эхлүүлсэн бус харин ч өөрийн цахим хуудсуудаар дамжуулж үймээн самууныг зогсоохыг оролдож байсан" гэжээ.

Түүний бүлэглэлийн 6-н гишүүнийг баривчилж, хүйтэн зэвсэг, гар  буу гэх мэт зүйлсийг хураан авчээ.

Таны сурталчилгаа