Мөсөн шагай аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Л.Дансран тэргүүнтэй Дархан-Уул аймгийн Мөсөн шагайн холбоо, аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд Орхон аймаг, Улаанбаатар хот, Шарын гол, Дархан-Уул аймгийн 23 багийн 46 тамирчин, багийн болон, цуваа харваагаар өрсөлдөв. Тэмцээнд улсын хошой мэргэн 1, улсын мэргэн 1, аймгийн мэргэн 12 оролцлоо.