57 настай жүжигчин Николас Кейж, эхнэр 27 настай Рико Шибата нар удахгүй шинэ хүнтэй болох гэж байна. Тэд 2021 оны хоёрдугаар сарын 16-нд хуримаа хийсэн юм.
Хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа ба "Тэд хүүхэдтэй болох гэж буйдаа маш их баяртай байгаа" хэмээн тэдний хэвлэлийн төлөөлөгч People сэтгүүлд мэдээлжээ.
Тэдний дундаас мэндлэх хүүхэд нь жүжигчин Кейжийн хувьд гурав дахь хүүхэд байх болно. Тэрээр экс эхнэр Алис Кимээс өдгөө 16 настай хүү Кал-Эл, Кристина Фултоноос 31 настай Уэстэр хэмээх хүүхэдтэй юм.