Цаг үеийн мэдээ

Монголын таеквондогийн холбоо МЭДЭГДЭЛ гаргалаа. 

Монголын таеквондогийн холбоо болон Орхон аймгийн Эрдэнэт таеквондо холбоотой хамтран олимпын таеквондогийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байсан билээ. 

Гэвч сүүлийн өдрүүдэд цар тахлын дэгдэлт, томуу, томуу төст өвчний халдвар эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна. 

Тэмцээнд оролцохоор шамдан бэлдэж байсан нийт дасгалжуулагчид, бяцхан тамирчдаасаа хүлцэл өчье.  

Монголын таеквондогийн холбоо нь тамирчдынхаа, ялангуяа бага насны тамирчдынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавин дээрх шийдвэрийг гаргаж буй болохыг зөвөөр ойлгон хүлээн авна уу.

Хүндэтгэсэн:

Монголын таеквондогийн холбоо

Таны сурталчилгаа