Хун Лакорн Лек бол бараг устаж алга болж байсан Тайландын уламжлалт хүүхэлдэйн жүжиг юм. Гэсэн хэдий ч бүлэг хүмүүсийн хүсэл тэмүүлэл энэ цаг үе хүртэл өвлөн үлдээж чадсан юм. Энэ жүжгийн ихэнх нь Хлонг Банг Луанг хөвөгч захад болдог. Саравут Чанталаванмарн түүний хамтрагчид Хун Лакорн Лек шоугаа Хлонг Банг Луанг хөвөгч захад үнэ төлбөргүй тавиад бараг 10 жил болж байгаа бөгөөд жуулчид болон сонирхсон хүмүүс Тайландын энэхүү ховор уламжлалт тоглолтыг ойроос үзэх боломжтой. Мөн тус групп Банг Луанг суваг болон түүний ойр орчмын хүүхдүүдэд үнэ төлбөргүй жүжгийн анги явуулдаг. Одоо энэ хүүхдүүдийн зарим нь Хун Лакорн Лекд дуртай болон өсөн торниж, дараа нь "Вайугийн хүү" нэртэй хамтлаг байгуулж, амралтын өдрүүдээр тус газарт үнэ төлбөргүй тоглолт хийж байна.
Жо Луис группын Хун Лакорн Лек жүжигчин асан, багш Саравут Чанталаванмарн: "Хун Лакорн Лек хүүхэлдэйн жүжгийг тоглоход 3 жүжигчин хэрэгтэй ба хүүхэлдэйн тоглоомын 3 жилийн сургалтанд хамрагдаж 5 жил бэлтгэгдсэн байх ёстой. Өмнө нь дэлхийн 2-р дайны үед өв залгамжлах хүнгүй байсан тул жүжиг алга болсон. Үүнийг Жо Луизагийн өвөө буюу Сакорн Ян-Кевсотын багш авч үлдэж чадсан. Үүнээс хойш Тайландад 40 жилийн турш тоглож байна. Би Банг Луанг сувагт тоглолт хийж байсан. Би хамтлагийн нэг хэсэг байсан. Тэр үед манайх 12 гишүүнтэй байсан. Гэвч Ковид тахлын улмаас хүн бүр гэр бүлээ тэжээх ажил хайж эхэлсэн. Миний ээж Хон маскийн үзүүлбэр хийдэг жүжигчин хүн. Тэр надад анх Хун Лакорн Лек хүүхэлдэйн жүжгийг зааж өгсөн. Анх ахыгаа сурж байгааг нь харах гэж ирсэн. Харин аав маань намайг оролдоод үз гэсэн. Эхэндээ ядаргаатай байсан болохоор дургүй байсан. Гэхдээ би үүнийг эцэст нь хөгжилтэй гэдгийг олж мэдсэн"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг