Цаг үеийн мэдээ

Монгол Улсад Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 01 сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран “Үндэсний бөх”-ийн барилдааныг  зохион байгууллаа.

“Үндэсний бөх”-ийн барилдаанд Говьсүмбэр аймгийн харьяат, “Мана баганат констракшн” ХХКийн бөх, аймгийн Хурц арслан” Төмөрбаатарын Пүрэвсүрэн түрүүлж, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, Аврагч спорт хорооны бөх, аймгийн Хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргал үзүүрлэж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Болор Аграмба” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Мядагмаагийн Адьяахүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн харцага Болдбаатарын Одсүрэн нар их шөвөгт шалгарлаа.

Таны сурталчилгаа