Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийнд Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, хурц арслан Батжаргалын Лхагвадорж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн начин Лхамсүрэнгийн Энхтүвшин нар шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Б.Тайван, Э.Баасанжав, Ц.Төмөрцоож нар үлдэв.
Маргааш Жем интенэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" барилдаан 12:00 цагаас эхэлнэ.