Цаг үеийн мэдээ

Маргааш болох Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн. 

Барилдааны талаар Монгол Улсын Харцага О. Хангай өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр: "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч  бүртгэжээ. 

Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр  гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил,  8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу?

Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна"

Таны сурталчилгаа