2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан.
Допинг илэрч барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахыг бөхчүүд эсэргүүцсэн. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4-8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан хэмээн бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлэв.