"Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан цуцлагдав.
Допинг илэрч барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахыг бөхчүүд эсэргүүцсэн. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4-8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан хэмээн бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлэв.
Улсын харцага О.Хангай “Би өнөөдөр даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва хоёрыг эсэргүүцээгүй. Баяр наадмын комиссоос гаргасан шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн юм, хууль бүгдэд нь тэгш үйлчлэх ёстой” гэлээ.