Цаг үеийн мэдээ

Шри Ланка улсын Хигуракгода орчмын гол зам эвдэрснээс болж тосгоны иргэд ажил болон бусад зорилгоор хот руу явахад хүндрэл тулгарч байна. Борооны улиралд байдал улам дорддог. Тосгоны иргэдийн хэлж буйгаар тус дүүргийн сургуулийн хүүхдүүд асуудалд хамгийн их өртөж, сургуульдаа явж чадахгүйд хүржээ. Тосгоны иргэдийн хэлж буйгаар зам барих асуудлаар хоёр бүлэг улс төрчдийн хооронд зөрчилдөөн гарчээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ бүтээн байгуулалтыг таван удаа эхлүүлсэн ч гүйцэтгэгч компани өнөөг хүртэл барьж дуусаагүй байна. Өнөөдрийг хүртэл баригдаж дууссан замын ажил стандартын бус байгааг иргэд хэлж байна. Тэр барилгуудын зарим хэсэг нь аль хэдийн эвдэрсэн. Ус зайлуулах шугамын ус урсахгүй хуримтлагдсанаас болж Денге төрлийн шумуул тархаж байгаа бөгөөд одоогоор тосгоны зарим иргэд энэ өвчнөөр өвчилж байна гэж тэд хэлэв. Тосгоны оршин суугчид томоохон замууд, тэр дундаа хурдны замууд баригдаж байгаа энэ үед тэдний хүсэлтийг олон жилийн турш үл тоомсорлож байгаад их бухимдаж байна.

Тосгоны холбооны тэргүүн Наяна Расадари: "Энэ ажил өнгөрсөн сонгуулийн үеэр эхэлсэн. Хоёр жил хагас боллоо. Энэ бүтээн байгуулалтад хуучин Засгийн газрын гишүүн саад хийж байна. Энэхүү зам барилгын ажилд саад болж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг холбогдох байгууллагуудаас хүсч байна"

Тосгоны иргэн Сисира кахадавала :"Ойролцоогоор 5, 6 удаа энэ замын ажил хагас дутуу зогссон. Өнөөдрийг хүртэл ажил дуусаагүй байна, яаж ийгээд энэ бүтээн байгуулалтыг хурдан дуусгаж өгөөч гэж хүсэж байна"

Индрани Гунавардана: "Ус зайлуулах хоолойн байгууламжийг зохих ёсоор хийгээгүй. Эдгээр ус зайлуулах хоолойноос Денге шумуул үржиж тархаж байна"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа