Япон улсад өнөөдрийн 19:00 цагийн байдлаар нийт 32.116 халдвар бүртгэгджээ. Токио хотод л гэхэд 5185 хүн халдвартай гарсан байна.
Хамгийн тархалт их байгаа мужууд :
Осака- 5396
Хёого- 1645
Чиба- 1478
Кёото- 1024
Фүкүока- 1338
Күмамото- 608
Сага- 403
Гүнмад- 375 халдварын тохиолдол илэрчээ.
Анх удаа Япон улсад халдварын тоо нэг өдөр 30 мянга даваад байна.
Засгийн газар энэ сарын 21-ны өдрөөс эхлэн 2 сарын 13-н хүртэл ханиад томууны эсрэг хэрэгжүүлэх тусгай хуулийн дагуу 13 хот, мужийг урьдчилан сэргийлэх, анхааруулах байдлын зэрэгт шилжүүлэх аж.
Бэлтгэсэн: Н.Базарсүрэн