Цаг үеийн мэдээ

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг Нэгдүгээр сургуульд энэ сарын 14-18-нд зохион байгуулав. Тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй 10 шилдэг шатарчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд С.Билгүүн, Ц.Батчулуун, эмэгтэйчүүдэээс Т.Мөнхзул, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул нар ангилалдаа эхний хоёр байрыг эзэлж, Үндэсний шигшээ багт багтах болзол хангаж байна. Мөн тэд есдүгээр сард болох Азийн танхимын спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.   

Таны сурталчилгаа