Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлөөс өнөөдөр Парис-2024 олимп хүртэл хэрэгжих IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны шинэчлэсэн дүрмийн талаар сургалт семинарыг зохион байгууллаа. Жүдо бөхийн дүрэмд нийт 12 өөрчлөлт орсон бөгөөд энэхүү сургалт семинараар багш дасгалжуулагч, шүүгч нарыг хамрууллаа. Семинарыг Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг, Дэлхийн зэрэглэлийн шүүгч Д. Энхтүвшин нар удирдан зохион байгуулсан юм.