Монголын холимог тулааны холбооноос 2022 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд холимог тулааны анхдугаар УАШТ болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн Тусгай бүлгийн “АЯНГА” багийн тамирчид амжилттай оролцлоо.
Тухайлбал, Тусгай бүлгийн ахлах дэслэгч Б.Ундрал -93 кг жинд өрсөлдөж гуравдугаар байр, хүрэл медаль, дэслэгч Л.Ангараг -70,3 кг /эмэгтэй/ жинд өрсөлдөж гуравдугаар байр, хүрэл медаль, ахлах ахлагч Б.Агарзандан -83,9 кг жинд өрсөлдөж тэргүүн байр, алтан медалын эзэн боллоо.
Энэ удаагийн тэмцээнд Эрдэнэт, Өмнөговь, Дундговь, Ховд, Сүхбаатар, Увс, Хэнтий зэрэг аймгаас тамирчид оролцож мөн Улаанбаатар хотын 23 клуб, тусгайлсан болон хууль сахиулах 6 байгууллагын нийт 83 эрэгтэй тамирчин, 11 эмэгтэй тамирчин өрсөлдсөн юм.