Монгол Улсын Гавьяат Тамирчин, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялсан амжилтын эзэн "King Tug" Нямбаярын Төгсцогт өнөө өглөө ээлжит тулаанаа хийлээ.
"King Tug" Төгсцогтын өрсөлдөгчөөр "Цөлийн шуурга" хочит Намиби улсын боксчин Сакариа Лукасыг тулалдлаа. Тэдний тулаан 10 үеийн турш үргэлжилж оноо тэнцсэнээр өндөрлөлөө.