Цаг үеийн мэдээ

Холливүүдийн од Арнольд Шварценеггер өчигдөр автомашинтай зорчиж явахдаа ноцтой осол гаргажээ. 

Лос-Анжелес хотын Алленфордын өргөн чөлөөнд зорчиж байсан Шварценеггерийн GMC Yukon том оврын SUV автомашин улаан өнгийн Toyota Prius загварын автомашиныг мөргөсөн байна. Ослын үеэр өөр хоёр автомашин бас мөргөлджээ.

Приус загварын автомашиныг жолоодож байсан эмэгтэйн толгойноос цус гарч байсан ч бэртэл нь амь насанд аюулгүй хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. 

Ослын шалтгааныг тогтоох мөрдлөг эхэлж, одоогоор согтууруулах ундаа, мансууруулах бодистой холбоотой ямар нэг зөрчил илрээгүй байгааг Лос-Анжелесын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: Fox News