Японы мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Сэкивакe Митакэүмитэй барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа 4 унаатай энэ башёг өндөрлүүллээ.
Ийнхүү Сэкивакe Митакэүми 13 даваа 2 унаатай 2022 оны эхний Хацү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомын эзэн боллоо.