Цаг үеийн мэдээ

Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газруудын хамтран  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "Байгалийн хийн хоолой" төслийн хүрээнд Монгол улсыг сурталчлах нэвтрүүлгийн нэг хэсэг Монгол үндэсний бөхийн талаарх дүрст мэдээллийг авах зорилгоор ОХУ-ын "Россия" ТВ-ийн уран бүтээлчид Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монгол Бөхийн Өргөөнд ажиллана. 

Үүнтэй холбогдуулан Монгол улс болон үндэсний бөхөө сурталчлах үйл ажиллагаанд бөхчүүд нэгдсэн бэлтгэл хийх тул бөхийн дэвжээд болон нийт бөхчүүдийг идэвхтэй хамрагдахыг Монголын Үндэсний Бөхийн холбооноос уриаллаа. 

Бэлтгэл 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 19:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд эхэлнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

"Газопровод Союз Восток" ХХК  

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа