Цаг үеийн мэдээ

Сагсан бөмбөгийн “Нэгдсэн дээд лиг”-т өрсөлдөж буй “Эрдэнэтийн уурхайчин” багаас МЭДЭГДЭЛ гаргалаа. 

Мэдэгдэлд 

“Нэгдсэн Дээд Лиг”-ийг зохион байгуулагч, шүүгчдийн бүрэлдэхүүн болон комиссарт хандах нь:

“Эрдэнэтийн Уурхайчид” клуб нь  багийн спортыг хөгжүүлэхэд их хэмжээний цаг хугацаа, бэлтгэл сургуулилт, хөрөнгө оруулалтыг зарцуулж системтэйгээр шат дараалсан сургалттай хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготойгоор өнөөдрийг хүртэл хичээн ажилласаар байна. 

Гэвч сүүлийн хэд хэдэн тоглолт дараалан шүүгчдийн хайхрамжгүй байдал, Олон улсын  болон Монголын сагсан бөмбөгд баримталж буй шударга шүүлтийн дүрмийг зөрчиж, нэг талыг барьсан олон удаагийн шийдвэрүүд нь энэхүү мэдэгдлийг гаргахад хүргэлээ.

 “Эрдэнэтийн Уурхайчид” клуб нь  өмнөх тоглолтын шүүлттэй холбоотой гомдол саналыг албан ёсоор хүргүүлсэн боловч бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Иймд бидний илгээсэн өмнөх албан бичгүүдэд яаралтай тодорхой хариу ирүүлж дахин алдаа гаргахгүй байх тал дээр дорвитой арга хэмжээ авч нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцно уу.

Дээрх шаардлагын хариуг 48 цагийн дотор албан бичгээр ирүүлээгүй нөхцөлд цаашид “Нэгдсэн Дээд Лиг”-ийг үргэлжлүүлэн оролцох боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Манай клубийн зүгээс хараат бус хөндлөнгийн FIBA-ийн олон улсын эрхтэй шүүгч, шүүгчийн бүрэлдэхүүнийг урьж ажиллуулах тал дээр удаа дараалан саналаа өгч ирсэн хүндэтгэн үзнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эрдэнэтийн уурхайчид клуб

2022.01.25

Таны сурталчилгаа