Цаг үеийн мэдээ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 129 жилийн ойг угтан ҮБХИС-ийн нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн гимнастикийн тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай явагдлаа. Тэмцээнд Зэвсэгт хүчний 30 орчим нэгтгэл, ангийн 280 гаруй цэргийн алба хаагч сонс эргэлт, модон моринд малгай тавьж харайх, олон төрөлт болон чөлөөт хөдөлгөөн гэсэн төрлүүдээр хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. 

Үүнд:  

Чөлөөт хөдөлгөөний эрэгтэй төрлөөр I байрт дэслэгч Н.Батдорж (186), II байрт дэд ахлагч Э.Мөнх-Од (330), III байрт ахлагч Г.Ууганбаяр (330). Чөлөөт хөдөлгөөний эмэгтэй төрлөөр I байрт сонсогч Т.Ану (029), II байрт сонсогч, олон улсын хэмжээний мастер Э.Элбэрэл (029), III байрт дэд ахлагч Г.Бодьжаргал (350) нар шалгарлаа. 

Тэгвэл дүүжин төрөлд I байрт дэд ахлагч Э.Мөнх-Од (330), II байрт дэслэгч Н.Батдорж (186), III байрт цэргийн спортын дэд мастер, ахмад Б.Шинэ-Од (337) нар тус тус тэргүүлэв. Харин суга савлуурын төрөлд I байрт дэд ахлагч Э.Мөнх-Од (330), II байрт дэслэгч Н.Батдорж (186), III байрт дэд ахлагч Б.Гансүх (084) нар шалгарлаа.  

Модон морины төрөлд I байрт ахлагч Г.Ууганбаяр (330), II байрт ахлагч Д.Бүрэнтогтох (350), III байрт ахлагч З.Ариунболд (150) нар, олон төрөлтийн нийлбэр дүнгээр (эрэгтэй) I байрт дэд ахлагч Э.Мөнх-Од (330), II байрт дэслэгч Н.Батдорж (186), III байрт ахлагч Г.Ууганбаяр (330) нар шалгарав. 

Сонс эргэлтээр I байрыг ахлагч Т.Гантогтох (350), II байрыг ахлагч С.Батцэнгэл (327), III байрыг ахлагч Б.Балжинням (350) нар тэргүүлсэн бол модон моринд малгай тавьж харайх төрлөөр I байрыг ахлагч Л.Биндэръяа 13 малгайгаар (032), II байрыг дэслэгч М.Билгүүн 12 малгайгаар (084), III байрыг ахлагч Ч.Ганзориг 12 малгайгаар (150) тэргүүлэв. 

Ийнхүү эрэгтэй тамирчдын багийн дүнгээр тэргүүн байрт хурандаа  Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн дэслэгч Н.Баасанцэрэнээр ахлуулсан баг, дэд байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг, гутгаар байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлах дэслэгч Х.Гантулгаар ахлуулсан баг тамирчид манлайллаа. 

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр тэргүүн байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮХБИС-ийн Ч.Дашпүрэвээр ахлуулсан баг, дэд байрт хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах ахлагч Э.Бархүүгээр ахлуулсан баг, гутгаар байрт хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дэд ахлагч П.Тэмүүжинээр ахлуулсан баг тамирчид шалгарлаа. 

Тэмцээнийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулсан бөгөөд баг тамирчдаа  бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагад ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ талархал илэрхийлсэн юм.

Хошууч З.БАТ-ОРГИЛ

Гэрэл зургийг ахлах ахлагч Г.Бат-Эрдэнэ

Таны сурталчилгаа