Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал нар маргааш хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар болов. Б.Болортуяа хагас шигшээд 14 хоногийн өмнө Сорилоор ялагдсан Б.Хулантай Красноярскт даагаа нэхэж цэвэр, Г.Отгонжаргал эзэн орны Лейла Карымоваг 5:5-аар тус тус ялсан. 

Тэднээс гадна 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болж, 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдана. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга дагах барилдаан хийхээр болов.

Таны сурталчилгаа