Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг Ардын хүү хочит О.Пүрэв өнөөдөр (2022.01.28) “ONE FC” холбооны тулаанд амжилттай оролцож шүүгчдийн нэгдсэн саналаар хоёр дахь ялалтаа байгууллаа.
"One FC" нь Азийн төдийгүй дэлхийн шилдэг мэргэжлийн холимог тулааны холбоо юм.
Түүний ээлжит өрсөлдөгч нь мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан амжилттай Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүс байсан юм.