Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.01.28/ Монгол бөхийн өргөөнд болсон сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастны барилдаанд 200 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрчээ. 

Харин өсвөр бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Энжи клубын Т.Мөнгөн –Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Э.Бямбадорж үзүүрлэв. Их шөвөгт Архангайн М.Рэнцэндаржаа шалгарлаа. 

Маргааш сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.

Таны сурталчилгаа