Өнгөрсөн жилийн Азийн аварга ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярскоос өнөөдөр барилдсан Монголын бөхчүүдийн хамгийн сүүлийнх буюу тав дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр өчигдөр эхний барилдаандаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Форрест Молинарид оноогоор цэвэр (5:15) ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагахад Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.