Цаг үеийн мэдээ

2020 оны тус тэмцээний аварга “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимова 5:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад сүүлийн мөчид хоёр оноо алдаж 4:6-гаар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Вагерын цэвэр ялав.

Сонирхуулахад, энэ удаагийн Красноярскийн дэвжээнд манай улсаас хоёр ч ижил нэртэй, амьдаа бөхчүүд медальд хүрлээ. Өчигдөр Д.Отгонжаргал 50 кг-д хүрэл, өнөөдөр Г.Отгонжаргал 53 кг-д мөнгө, Б.Болортуяа 53 кг-д алт, Х.Болортуяа 57 кг-д хүрэл медаль хүртсэн.

Таны сурталчилгаа